Буриадад халдвар авсан хүний тоо 1124-т хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-22 12:47:36

КРАСНОЯРСК. /РИА Новости/. ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 34 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан хүний тоо 1124-д хүрсэн тухай тус бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.


Буриадын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, лабораторийн шинжилгээгээр батлагдсан коронавирусний халдварын нийт 1124 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Улаан Үд хотод нийт 664 тохиолдол илэрсэн байна.


Бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, халдвар дэгдэж эхэлснээс хойш 480 хүн эдгэрсэн бол 6 хүн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 462 өвчтөний 57 нь хүүхэд бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Үүнээс гадна 176 хүн амбулаториор эмчлүүлж байгаа бол 15 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. Үүнээс гурван хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ. 

Холбоотой мэдээ