Таван сумын эмнэлэг шинэ автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-23 14:10:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн таван автомашиныг гардуулан өглөө. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудтай хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах санаачилга, зорилт дэвшүүлж, санхүүжилтийг нь 2017-2020 оны төсөвт суулган хэрэгжүүлж буй.

Тэдгээрийн нэг хэсэг болох УАЗ пургон автомашинуудыг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Хүрээмарал, Баян-Өндөр, Баянбулаг, Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төвүүдэд энэ сарын 22-нд хүлээлгэн өгсөн байна. Хөдөөгийн алслагдсан сумдын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, хүн эмнэлэгт парк шинэчлэл хийх ажил ийнхүү өрнөж байгаа юм.

УАЗ пургон машин хөдөөгийн замын нөхцөлд хамгийн тохиромжтой төдийгүй багтаамж сайтай, эдэлгээ даах чанартай байдаг гэдгийг эмнэлгийн жолооч нар хэлж байна.

Холбоотой мэдээ