“The New York Times” халдварын улмаас нас барсан хэдэн мянган хүний нэрсийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 19:39:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “The New York Times” сонин ням гаргийн дугаарынхаа эхний нүүрэн дээр коронавирусний улмаас нас барсан хэдэн мянган хүний нэрийг нийтэлжээ.


“Ням гаргийн дугаарын сонины эхний нүүрэн дээр нийтлэл, гэрэл зураг, график мэдээллийн оронд халдварын улмаас нас барсан хүмүүсийн нэрсийн уртаас урт жагсаалтыг бид нийтэлсэн” хэмээн редакцын газрын төлөөлөгчид ярьжээ.


Ойрын хугацаанд нас барсан хүмүүсийн тоо 100 мянгад хүрч магадгүй байгаатай холбоотойгоор "1000 гэдэг бол нийт нас барсан хүмүүсийн нэгхэн хувь нь юм" хэмээн сонины эхний нүүрэнд тэмдэглэсэн байжээ. Түүнчлэн сэтгүүлчид нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн үгсээс цуглуулж,  тэдгээр хүмүүсийн хэдэн насандаа, аль хотод нас барсныг нүүр хуудсандаа дурджээ. 


“100 жилийн дараа хүмүүс бидэнд ямар их хохирол учирч байсныг ойлгоосой гэж харуулахыг бид хүссэн” хэмээн тус сонины редактор Марк Лейси ярьсан байна. 

Холбоотой мэдээ