Замын засварыг шөнө хийхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-05-07 13:50:01

Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхлээд байна.

 Тус замын "Маршал таун" руу ордог гарцнаас "Ривер гарден" хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар хэсэгчлэн түр хааж зам засварын ажил хийхээр боллоо. Өнөөдөр буюу тавдугаар  сарын 07-ны оройн 23 цагаас  08-ны өдрийн өглөөний  06:00 цагт, мөн тавдугаар 08-ны оройн 23:00 цагаас  09-ний өгдөөний 06:00 цагийн хооронд зам хааж түр замын засварыг хийнэ. Энэ нь амралтын хоёр өдөр таарав. Ийнхүү  Их Монгол Улсын гудамжны 2. 1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ