Ялалтын баяраар агаарт 100 гаруй онгоц "жагсана"

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-05-07 14:15:23

Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын 71 жилийн ойд зориулсан жагсаал 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Улаан талбайд ёслол төгөлдөр болно. Ирэх даваа гарагт болох жагсаалын бэлтгэл ОХУ-ын Улаан талбайд болсоор байна.

Өнөөдөр Москвад ОХУ-ын агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн бэлтгэл сургуулилт боллоо. Ялалтын парадаар энэхүү агаарын ёслол 10 минут үргэлжлэх бөгөөд 100 гаруй нисэх онгоц  оролцоно хэмээн ОХУ-ын БХЯ-наас мэдээлжээ.

Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог "Ми-26" загварын  цэргийн тээврийн нисэх онгоцыг 4 нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисэх аж. Мөн  "Ми-28Н", "Ка-52", "Ми-35" нисдэг тэрэг нисэхээс гадна хамгийн сонирхолтой нь өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн "Ил-76МД-90А "хэмээх сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх юм байна. Өнөөдөр орой Ялалтын баярт зориулсан парадын ерөнхий сургуулилт болно гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ