УОК-ын гишүүд хөл хориог дахин нэг сараар сунгах саналыг бүрэн дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар энэ сарын 31-нээр дуусгавар болж буй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Хөл хориог дахин нэг сараар сунгахтай холбоотой дээрх саналыг энэ сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.