Аялан тоглолтоо эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:04:06

Өмнөговь аймгийн ХЖТ-ын дуучин МУСТА Б.Цэрэн-Очир “Тэншинхэн жонжуулж явнаа би” нэртэй бие даасан аялал тоглолтоо өнөөдөр Даланзадгад сумаас эхэлж байна.

Тэрээр хос цомог гаргаж Улаанбаатар хотод уг тоглолтоо хийгээд нутагтаа ирсэн юм. Энэхүү аялан тоглолтоороо аймгийнхаа бүх сумдаар тойрох аж.

МУСТА дуучин Б.Цэрэн-Очир өмнө нь “Дүүрэн заяатай монгол” нэртэй тоглолтоо анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж байсан билээ. Тэрээр тус тоглолтоо ч мөн адил аймгийнхаа 15 суманд уран бүтээлч нөхөд болон “Ботгохон” хамтлагийн хүүхдүүдийн хамт хүргэсэн юм.

Энэ удаагийнхаа тоглолтоор сүүлийн жилүүдийнхээ шинэ уран бүтээлийг нутгийн олондоо хүргэх юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ