Хэв журам сахиулах хамгаалалтад цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-27 11:50:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. 

Нийт 340 иргэнийг татан авах ажиллагааны хамгаалалтад Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид дээрх иргэдийг Алтанбулаг боомтоос Сүхбаатар өртөөнд хүргэх, Улаанбаатар хот руу тусгай галт тэргэнд суулгах, мөн олон улсын транзит ачаа тээврийн замын хөдөлгөөн, нийтийн хэв журам сахиулах хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа аж. Өчигдрийн байдлаар таван тээврийн хэрэгсэлтэй, 48 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. 


Холбоотой мэдээ