Энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэл 61 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-27 11:59:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо ЦЕГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгчийн судалгаа гаргажээ.


2020 оны эхний 3 сард гэр бүлийн хүчирхийллийн 3131 зөрчил шалгагдаж, 2244 зөрчлийг шийдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ.


Судалгааны дүнгээс харахад, Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.


Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн.


Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь (26.5%) өөрт тохиолдсон явдлаа хэн нэгэнд хэлж байгаагүй байна.

Холбоотой мэдээ