Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 11:32:22

МОСКВА. /Forbes/. Коронавирусний цар тахал дэгдэх хугацаанд Оросын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 62 тэрбум ам.доллароор нэмэгджээ.


Өнгөрсөн 3 дугаар сарын 18-наас хойш "Норникель" уул уурхай, металлургийн компанийн тэргүүн Владимир Потанины хөрөнгө хамгийн их нэмэгдэж, 19.7 тэрбум ам.доллароос 26.1 тэрбум ам.доллар болж өссөн байна. “Новатэк” компанийн тэргүүн Леонид Михельсоны хөрөнгө 17.1 тэрбум ам.доллароос 22.5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнээр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Харин “НЛМК” группын захирлуудын зөвлөлийн дарга, гол хувьцаа эзэмшигч Владимир Лисинагийн хөрөнгө 3 тэрбум ам.доллароос 21 тэрбум ам.доллар болж өсжээ.


Хөрөнгө нь өссөн таван тэрбумтны жагсаалтад мөн "Силовые машины” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов, “Лукойл” компанийн тэргүүн Вагит Алекперов нар багтсан байна. Хөрөнгийн зах зээлийг сэргээснээр ОХУ-ын долларын тэрбумтнуудын тоо 99-с 101 болж нэмэгджээ. 

Холбоотой мэдээ