Африкт халдвар авсан хүний тоо 110 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-05-27 11:49:59

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Африк тивд коронавирусний халдвар авсан хүний тоо 115616-д хүрч, 46630 хүн эдгэрч, 3479 хүн нас барлаа гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт мэдээллээ.


Африкийн орнуудаас Өмнөд Африкт халдвар хамгийн их тархаж, халдварын 23615 тохиолдол бүртгэгдсэн бол Египет /17967/, Алжир /8503/, Нигер /8063/, Марокко /7556/ тус улсын араас бичигдэж байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Африкийн бүс нутгуудаас Хойд Африкт халдвар хамгийн их тархсан бөгөөд тус бүс нутагт хамгийн олон халдварын тохиолдол, нас баралт бүртгэгджээ.


COVID-19” цар тахал Африкийн бүх 54 оронд илэрсэн байна. 

Холбоотой мэдээ