Мянган хүүхдэд сүү бэлэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-27 13:57:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Дэлхийн сүүний өдөр жил бүрийн зургаадугаар сарын нэгэнд тохиодог.  Энэ өдрийг угтан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт хот орчмын сүүний фермерүүдийн холбоо”-оос мянган хүүхдэд сүү бэлэглэх ажлыг эхлүүллээ.

Сүүний фермерүүдийн холбооноос аймгийн Шуурхай штаб, Дэлхийн зөн Монгол ОУБ, 25 багийн ажлын албанд сүү тараах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан сүү, сүүн бүтээгдэхүүний ач тус, хэрэглээг ийнхүү сурталчилж байгаа ажээ.

“Эрдэнэт хот орчмын сүүний фермерүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Баттөр хэлэхдээ, “Энэ ажил орон нутагт анх удаа болж байна. Цаашид жил бүр уламжлал болгох зорилготой” гэж ярилаа. Тус холбоонд одоогийн байдлаар 18 иргэн, аж ахуйн нэгж бүртгэлтэй аж. Эрдэнэт хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 8,3 сая литр сүү болдог. Сүүний фермерийн холбооны гишүүн сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид жилийн хэрэгцээний 15 орчим хувийг бүрдүүлдэг байна.  

 

Холбоотой мэдээ