Томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-27 14:35:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлж томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Энэ сарын 19-нөөс эхлэн 5-р сарын 25-ны өдрийг хүртэл 75 мянга гаруй метр квадрат талбайг ариутгажээ. Хөл хорио тогтоосон үед Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгалын компаниудтай хамтран зургаан удаагийн халдваргүйтгэл хийсэн байна. Ингэхдээ зах худалдааны төвүүдийг бүтэн өдрийн турш хааж, хуваарийн дагуу ажиллажээ. Халдваргүйтгэлийн ажилд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчдаас бүрдсэн 40 гаруй хүн хамтарсан байна. Халдваргүйтгэл эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын уусмалаас дээж авч, шинжилгээ хийснийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн  Б.Батцэцэг онцоллоо. 

Холбоотой мэдээ