Хөрөнгийн биржид 7 ХК-ийн ханш өсөж, 14-ийнх буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-27 17:06:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 142.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий  3.6 сая ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Гурил тэжээл Булган" (GTJ+14.92%) болон "Ард Даатгал" ХК (AIC+4.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX-14.39%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-14.13%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.52 хувиар буурч, 15983.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,052,323,894.99 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Холбоотой мэдээ