Коронавирусээр халдварласны дараа ямар эрхтнүүдээ үзүүлэх шаардлагатай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 12:50:53

МОСКВА. /РИА Новости/.  “COVID-19”-өөр халдварласны дараа тархи, уушги, бөөрөө үзүүлэх шаардлагатайг Жорж Мейсоны их сургуулийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Анча Баранова зөвлөжээ.


“COVID-19”-өөр өвчилсний дараа гурван үндсэн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг үзүүлэх хэрэгтэй. Цусны биохимийн шинжилгээ нь бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтийг харуулдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол бөөрний эмчид үзүүлэх шаардлагагүй” хэмээн тэрбээр мэдэгджээ.


“COVID-19” бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн төв болон захын мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг шалгуулах хэрэгтэй. Коронавирусээр халдварласан үед мэдрэлийн эмгэг үүссэн тухай удаа дараа тэмдэглэгдсэн" Баранова мөн мэдэгдсэн байна. 


Коронавирусээр халдварласны дараа хүмүүсийн ой тогтоолт муудах, төвлөрөх чадвар буурах, толгойн өвдөх шинж тэмдгүүд илэрч болзошгүй байдгийг тэрбээр сануулан дурджээ. 

Холбоотой мэдээ