“ЭНТО” ХХК-иас дархлаа дэмжих эм бэлдмэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-28 15:55:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. “ЭНТО” ХХК-иас коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, алба хаагчдад вирусний эсрэг дархлаа дэмжих эм, тосон түрхлэгүүдийг өнөөдөр хандивлалаа.

Хандивт багтсан “Кагоцел” эмийг ханиад томуу болон амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөлийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэх бөгөөд хоёр өдөр, өдөрт хоёр шахмалыг хэрэглээд 5 хоногийн турш дархлааг дэмжиж, үрэвслээс хамгаалах үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай аж. Түүнчлэн “Виферон” гель, тосон түрхлэгийг дархлаа дэмжих, хавсарсан эмчилгээнд хэрэглэдэг байна.

Тус компани Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд импорт болон дотоодын харилцагчдын 3500 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг тэгш, хүртээмжтэй ханган нийлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ