Нөөцийг махыг 7 дугаар сарын 1 хүртэл худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-28 18:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөөцийн махны борлуулалт 5 дугаар сарын 26-ны байдлаар нийт 6542.5 тонн буюу 54.8 хувьтай байна.

Улмаар өргөтгөсөн худалдааг үргэлжлүүлж 7 дугаар сарын 1 хүртэл сунгахаар болоод байна. Ингэхдээ зөвхөн хүнсний дэлгүүрүүдээр борлуулах юм. 


Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангаж тогтмолжуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс 3 дугаар сарын 26-нд өгсөн үүргийн дагуу нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 6 дүүргийн 24 цэгт 4 дүгээр сарын 24-нөөс эхэлсэн юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ