Нөхөн сэргээх зорилгоор 15 мянган бургас тарьжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-28 20:47:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хамт олон тус аймгийн нутагт орших Цамбагарав уулын байгалийн цогцолборт газарт 15 мянган ширхэг бургас модны суулгац тарилаа.

Дээрх байгалийн цогцолборт газрын бүсэд хамаарах Цэцэгтийн хавцалд өмнө нь олон жил хүнсний ногоо тарьж байгаад орхигдсон 20 га талбай байдаг аж.

2017 оноос уг талбайд жил бүр 5 га-д мод тарьж нөхөн сэргээж байгаа. Өмнөх жилүүдэд 15 га газарт нөхөн сэргээх, ойжуулах ажил хийжээ. Үлдсэн газрыг ийнхүү орон нутгийн санхүүгийн дэмжлэгээр ойжуулжээ.

Мөн усалгааны толгойн барилгыг засварлаж, ойжуулсан талбайн шуудуу сувгуудыг цэвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ