Хятадад халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-29 11:37:20

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.


Тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай хийгээд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайланд мэдээлжээ. Мөн гурван өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүний биеийн байдал хүнд байна.


Эх газрын Хятадад энэ сарын 28-ны байдлаар 82995 хүн халдвар авснаас 78291 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 70 өвчтөн эмчлүүлж байна. Мөн тухайн өдрийн байдлаар халдварын 1734 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1688 нь эдгэрч, үлдсэн 46 нь эмчлүүлж байгаа ажээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, пүрэв гарагт эх газрын Хятадад “COVID-19” халдварын шинж тэмдэггүй таван шинэ тохиолдол бүртгэгджээТухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 409 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 25 нь зөөвөрлөгдөн иржээ.


Энэ сарын 28-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1066, Макаод 45, Тайваньд 441 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1035, Макаод 45, Тайваньд 420 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ