БНХАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны тайлан дахь гол зорилт, бодлогын чиглэлүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-29 12:35:57

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д “COVID-19” халдварын улмаас “ихээхэн тодорхойгүй байдал” үүссэнтэй холбоотойгоор энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний тоон зорилт дэвшүүлэхгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, амьжиргааны түвшнийг баталгаажуулахад голчлон анхаарч, ядуурлын эсрэг тэмцэлд ялж, бүх талаар цэцэглэн хөгжсөн нийгмийг цогцлоох зорилгодоо хүрнэ гэж тус улсын Засгийн газрын үйл ажиллагааны тайланд тэмдэглэжээ.


Гол зорилтууд

Хөдөлмөр эрхлэлтийн тухайд

  • Хотуудад есөн сая гаруй ажлын байрыг шинээр бий болгоно.
  • Хотуудын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас доошлуулахгүй барина.
  • Хэрэглээний үнийн индексийн өсөлт ойролцоогоор 3.5 хувь байна.
  • Импорт, экспортыг илүү тогтворжуулж, чанарыг нь сайжруулна.
  • Эдийн засгийн өсөлттэй уялдуулан хувь хүнийг орлогыг өсгөнө.
  • Ядуурлын шугамаас доогуур байгаа болон бүх ядуу тойргийн оршин суугчдыг ядуурлаас ангижруулна.
  • Санхүүгийн томоохон эрсдэлүүдийг хянаж, урьдчилан сэргийлнэ.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж тутмын эрчим хүчний хэрэглээг бууруулж, бохирдуулагчдыг хална.
  • 13 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлнэ.

Гол бодлогын чиглэлүүд

  • Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцүүлнэ.
  • COVID-19” халдварыг хянахад зориулан нэг их наяд юанийн Засгийн газрын бонд гаргана.
  • Гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг танана. Мөн хил дамнасан худалдааны сөрөг жагсаалтыг гаргана.
  • 2020, 2021 онд мэргэжлийн коллежид элсэгчдийн тоог хоёр саяд хүргэж нэмэгдүүлнэ.
  • Аж үйлдвэр, арилжааны бизнесийн цахилгааны үнийг таван хувиар бууруулах бодлогыг энэ оны эцэс хүртэл сунгана.
  • Засгийн газрын төсвөөс энэ онд 600 тэрбум юанийг хөрөнгө оруулалтад зориулна.
  • Үндэсний төмөр замын хөгжлийн капиталыг 100 тэрбум юаниар өсгөнө.
  • Өндөр стандарт бүхий ургацын талбайг 5.33 сая гагаар нэмэгдүүлнэ.
  • Ажилгүйдлийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.
  • Арилжааны томоохон банкууд микро болон жижиг бизнесүүдэд олгох зээлийг 40 гаруй хувиар нэмэгдүүлнэ. 
Холбоотой мэдээ