Сонгогчийн нэрсийн жагсаалтыг гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Сонгуулийн хорооны хэсгийн хорооны дарга нарт аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сонгогчийн нэрсийн жагсаалтыг гардуулан өглөө.
Энэ үеэр Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байршуулсан. Иймээс иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2020 оны 6 дугаар сарын 10-наас өмнө баталгаажуулахыг зөвлөж байна. Мөрөн сумын хэмжээнд 14 хэсгийн хороо байгуулсан. Нийт 133 төрийн албан хаагч сонгуульд ажиллаж байгаа бөгөөд цахимаар сургалтад бүрэн хамрагдсан ажээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    