Үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-30 11:47:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 13818 га-д үр тариа, 73,7 га-д төмс, 51,3 га-д хүнсний ногоо тус тус тариалж, төмс хүнсний ногооны тариалалт 31,2 хувьтай, үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна.

Тус аймагт энэ онд 13600 га-д үр тариа үүнээс 13500 га-д улаан буудай, малын тэжээл 700 га, тосны ургамал, 400 га, төмс 236 га, хүнсний ногоо 197 га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газраас "Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол гарч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор өрнүүлэн хаврын тариалалтыг эхлүүлсэн ажээ.

 

Холбоотой мэдээ