Ж.Батзандан: Бид ирэх 30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 11:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн “ШИНЭ эвсэл” УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг СЕХ-ноос авлаа.


Энэ үеэр ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, “Манай эвсэл гурван том зорилт тавьж байна. Нэгдүгээрт МАНАН бүлэглэлийн эсрэг монгол түмний тэмцлийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэх зорилт тавьж байна. Алдагдсан орд газруудаа ард түмэндээ эргүүлэн авч ирж, баялгийн шударга хуваарилалт хийхийг зорьж байна. Өнгөрсөн 30 жилийн алдааг засаж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор ШИНЭ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож байна. Бид шударга ёсны хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалыг хийж, ард түмнийг баялагтаа эзэн болгохын төлөө бид ажиллах болно” гэлээ.


Ингээд тус эвслээс СЕХ-ны гадна талбайд 76 нэр дэвшигчдээ үнэмлэхийг нь гардуулсан юм.

Холбоотой мэдээ