Улсын хэмжээнд 15 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярын өдөр улсын хэмжээнд 130 эх амаржиж, 132 нярай төрсөн. Мөн түргэн тусламжийн 1892 дуудлага ирсний дийлэнх нь ихэнх нь төрөлтийн болон осол гэмтэл, ахуйн осолтой холбоотой байсныг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1792 иргэн байна. Тэдэнд 128 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байна. Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид 15.3 мянган хүнд шинжилгээ хийжээ. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад орсон 3843 иргэнийг хяналтад авчээ.
“УОК-ын Шуурхай
штабын удирдлага дор тусгай онгоцоор урьдчилсан байдлаар 2000 орчим
зорчигч ирнэ гэсэн тооцоолол бий. Эдгээр иргэнийг хүлээж авах тусгаарлах
байрууд, эмнэлгийг бэлтгэж байна. Тухайлбал,
Цэргийн төв эмнэлгийг чөлөөлнө. Эмийн болон эмнэлгийн
хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадад байгаа Элчин сайдууд болон
олон улсын байгууллагуудтай холбогдон ажиллаж байна” гэдгийг тэрбээр энэ үеэр хэлсэн юм.