Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-06-04 09:58:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа Хүүхдийн эмнэлэгт аймгийн Нийтийн номын сангаас "Бяцхан номын сан" байгуулж өгчээ.

Хонгор нутгийн хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, хүүхдээ сахин хэвтэж буй эцэг, эхчүүдэд оюуны хөрөнгө оруулалт болох тус ажлыг Баянхонгор аймгийн "Интер ном" салбар дэлгүүрийн хамт олон дэмжин ажилласан байна.

Хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийхэд, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, ном хандивлахад хэн ч нэгдэж болох бөгөөд гэгээлэг энэ үйлсэд идэвхтэй байхыг "Бяцхан номын сан"-гийн нээлтийн үеэр зохион байгуулагчид уриалж байв.

Холбоотой мэдээ