АТГ-аас Хөдөлмөрийн сайдад албан бичиг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-09 14:12:34

АТГ-аас Хөдөлмөрийн яамны мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.

Газар дээр нь хийсэн энэ шалгалтаар 6 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, өөрийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрчээ. Хуулиар бол, тухайн албан тушаалд томилогдсоноос хойш Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах ёстой. Тиймээс зөрчил гаргагчдад  Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд албан бичиг хүргүүлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ