Жорж Флойд коронавирусээр халдварласан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-04 14:27:20

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан африк гаралтай америк Жорж Флойд коронавирусээр халдварласан байжээ. Энэ талаар Миннесота муж улсын Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд дурдсан байна.


Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг төрөл төрөгсдийнх нь зөвшөөрлөөр шүүх эмнэлгийн цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн байна. “COVID-19-ийн шинжилгээний хариу 2020 оны тавдугаар сарын 3-ны байдлаар эерэг гарсан байна" гэж шүүх эмнэлгийн ерөнхий эмч Эндрю Бэйкерийн гарын үсэгтэй дүгнэлтэд дурджээ. Тэрбээр  Флойдыг нас барахад нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтад коронавирусийг оруулаагүй байна.


Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээнийхээ урьдчилсан дүгнэлтийг зургадугаар сарын 1-нд нийтэлсэн юм. Урьдчилсан дүгнэлтэд Флойд цагдаа нар баривчлах үедээ хэрэглэсэн аргаас үүдэлтэй зүрх, уушгины хурц дутагдлын улмаас /зүрх-амьсгал зогсох/ нас барсан гэж үзжээ. Түүний биед метамфетамин хэрэглэсэн ул мөр илэрсэн байна.


Харин Флойдын гэр бүлийн хүсэлтийн дагуу задлан шинжилгээ хийсэн хараат бус шинжээчид талийгаач боомилсны улмаас нас барсан гэж тогтоосон байна. Шинжээчид цусны эргэлтийн асуудал, мөн мансууруулах бодисын хордлого нь энэ хэрэгт шууд холбоогүй бөгөөд ​​үхлийн шалтгаан биш гэж дүгнэжээ.


 


Холбоотой мэдээ