Завханд өсвөрийн шилдэг 200 морин хуурч хүүхдүүд өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 16:50:35

 

 

Завханд өсвөрийн морин хуурчдын аймгийн аварга шалгаруулах V уралдаан болж дүнгээ гаргалаа.

Уралдаанд сум, сургууль бүрээсээ шалгарсан шилдэг 200 орчим өсвөрийн морин хуурчид оролцжээ. Уралдаан бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар гоцлол болон хамтлаг төрлөөр хоёр үе шаттайгаар явагдлаа. “Гоцлол хөгжим”-ийн төрлөөр бага насны ангилалын тэргүүн байрыг Алдархаан сумын сурагч н.Хонгорзул, дунд насны ангилалд тэргүүн байрыг Дэвшил сургуулийн сурагч н.Адъяа, ахлах насны ангилалд тэргүүн байрыг ЖЦС-н сурагч н.Нямсүрэн нар тус тус эзэллээ. Харин хамтлагийн төрлөөр ЖЦС-ийн “Жавхлант эгшиглэн” хамтлаг тэргүүн байрт шалгарч тэмцээний гоцлол “Гранпри”-н эзнээр ЖЦС-ийн сурагч н.Нямсүрэн тодорсон байна.

Дашрамд “Өсвөрийн морин хуурч” шалгаруулах уралдаан нь хүн төрөлхтний утга соёлын өв болсон “Морин хуур” хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хадгалан хамгаалах мөн ирээдүйн хуурчид хэрхэн бэлтгэгдэж байгаа болон сургалтын чанарыг үнэлэх, туршлага солилцох зорилготой аймгийн хэмжээний томоохон уралдаан билээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ