Эль Чапог өөр шорон руу шилжүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-09 17:20:39

МЕХИКО. /Prensa Latina/. “Эль Чапо” хэмээн алдаршсан Мексикийн хар тамхи наймаалагч мафийн толгойлогч Жоакин Гузманыг өөр шорон руу шилжүүлэх үед тус улсын хойд нутгийн Чихуахуа мужид 500 гаруй шоронгийн харгалзагчид өнөөдөр хамгаалалтад гарчээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/, Хар тамхитай тэмцэх алба /ХТТА/ болон Мексикийн тусгай албаныхан “Cиналоа” хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг Мехико муж дахь Алтиплано гэдэг газарт байдаг шоронгоос шилжүүлэхэд оролцсон байна.  

Эль Чапо-гийн "шинэ гэр орон"  Пан Америкийн хурдны замаас 33 километрт, Сиудад Жуарезаас өмнөд зүгт, АНУ-ын хилээс 40 километрийн зайд байдаг ажээ.

Гузманы хоригдох уг шоронд 1399 ялтан байдаг байна. Энэ шоронд байгаа буй хүмүүсийн тоо хэт олширч, ачаалал ихтэй байдаг бөгөөд голдуу хар тамхи зөөвөрлөх гэх мэтийн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэгтнүүд хоригддог ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ