26.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-10 12:04:59

Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.

Энэ сарын 5-ны байдлаар банкууд нийт 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1549 иргэний 5 хувийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ