Казахстаны Ерөнхий сайд тусгаарлагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-15 10:33:51

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны Эрүүл мэндийн сайд Елжан Биртановын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Аскар Мамин тусгаарлагдаж байна. Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Зарина Нурланова мэдэгджээ. 


“Ерөнхий сайд Аскар Мамин, Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов нар 6 дугаар сарын 12-нд Жамбыл мужид ажлын айлчлал хийсэн. Биртановын “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан Ерөнхий сайдыг шинжилгээнд хамруулахад, хариу нь сөрөг гарсан. Засгийн газрын тэргүүн Аскар Мамин одоогоор өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөж байгаа хэдий ч дүрс бичлэгээр холбоо барих замаар албан үүргээ хуваарийн дагуу гүйцэтгэж байна” хэмээн Нурланова “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Коронавирусний дэгдэлттэй холбогдуулан онцгой байдлын дэглэмийг Казахстанд 3 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 11 хүртэл сунгасан хэдий ч зарим бүс нутагт хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ