Японд халдварын 75 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-15 15:15:51

ТОКИО. /TASS/. Японд коронавирусний халдварын 75 тохиолдол шинээр илэрснээс 47 нь Токио хотод бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ.


Долоо хоногийн туршид коронавирусний халдварын тохиолдлын тоо халдварын голомт хэвээр буй Токио хотод төдийгүй бусад газарт нэмэгдэж байна. Халдварын улмаас тус улсад 940 нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Харин өнгөрсөн ням гарагт нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.


"Зуны халуун болсноор халдварын дэгдэлт зогсоно гэсэн үг биш юм. Халдвар Ойрхи Дорнодын халуун орнуудад тархаж байгаа учир зуны улиралд тайвширч болохгүй” хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо онцлон тэмдэглэжээ.


Одоогоор Токио хот халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцлах 3 дугаар үе шатандаа байгаа бөгөөд энэ үеэр караоке, автомат тоглоомын газрууд, зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг сэргээж байгаа аж. Харин зоогийн газрууд болон зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг 6 дугаар сарын 19-нөөс бүрэн цуцалж, хэвийн цагийн хуваарьтаа эргэн орохыг нь зөвшөөрөх аж. Одоогоор эдгээр газар 22:00 цаг хүртэл ажиллаж байна. 

 

Холбоотой мэдээ