Иргэдийг түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-16 11:17:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нийтийг хамарсан ажлын хүрээнд үлийн цагаан оготоно устгах, нийтийн эзэмшлийн гудамж талбай засварлах, хог цэвэрлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 10 сумын 211 иргэнийг хамруулсан байна.

Энэхүү түр ажлын байраар хангаж ажиллахдаа нийт 32.8 сая төгрөгийн цалинг олгожээ.

Мөн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах ажилд зорилтот бүлгийн өрх толгойлсон 40 иргэнийг хамруулж, 3 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж, түр ажлын байраар хангасан байна.

Холбоотой мэдээ