Токиод хэт халууны улмаас 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-16 14:24:38

ТОКИО. /NHK/. Хэт халууны улмаас Токио хотод гэхэд л өнгөрсөн даваа гаргийн байдлаар халуунд цохиулсан 72 хүн эмнэлэгт хүргэгджээ.


Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс дотор 10-аас 91 хүртэлх насны хүмүүс багтаж байсан хэдий ч тэдний тал орчим нь 70-90 насны хүмүүс байжээ. Даваа гарагт Токио хотод агаарын дулаан дунджаар цельсийн 32 хэмд хүрч байсан бол хамгийн халуун үедээ 35 хэмд хүрч халсан байна. Халдварт өвчний улмаас хүмүүс амны хаалт зүүж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.


Үүнтэй холбогдуулан агааржуулагч ашиглах, бие махбодийн хэт их ачаалал авахаас зайлсхийх, байнга ус уух, мөн гудамжинд байхдаа зай барих дүрмийг мөрдөж буй тохиолдолд амны хаалтаа тайлж болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.  

Холбоотой мэдээ