Хамгийн залуу нэр дэвшигч Хэнтийд өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-17 15:59:02

Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт “Та бидний эвсэл”-ээс гурван үеийн төлөөллийг нэр дэвшүүлсний хамгийн залуу нь 29 настай нэр дэвшигч байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч Б.Батхишиг тус эвслээс Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр Өмнөдэлгэр сумын харъяат бөгөөд сүүлийн гурван жилд МАХН-ын гишүүдтэй мөрийн хөтөлбөрт тусгах ард олныхоо саналыг авахын тулд Монгол орноо гурван удаа тойрч, улс төрийн ажилд идэвхтэй оролцжээ.

Мөн тус эвслээс Хэнтий нутгийн хөгжлийг түүчээлж явсан дунд үеийн төлөөлөл, аймгийн Засаг дарга асан С.Жаргал, Нутгийн зөвлөлийн дэд дарга, Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр нар төрсөн нутагтаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилго, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөртэйгээр сумдаа тойрон ажиллаж байна. 

Иргэн, өрх, төр гэсэн шүтэлцээтэй, улс гүрний төрийн бодлогын суурь болсон тулгын гурван чулуу адил чухал асуудлуудыг нэгэн цогц бодлого болгон хэрэгжүүлэхээр тэд түмэн олонтойгоо уулзалтаа үргэлжлүүлсээр байна.

 

 

Холбоотой мэдээ