Хятадад халдварын 28 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-18 10:16:34

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад лхагва гарагт “COVID-19” халдварын 28 шинэ тохиолдол бүртгэгдсэний 24 нь дотоодод халдварласан гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ.


Дотоодод халдварласан тохиолдлуудын 21 нь Бээжин хотод, хоёр нь Хэбэй мужид, нэг нь Тяньжинь хотод илэрчээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 15 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  


Хятадад энэ сарын 17-ны байдлаар халдварын 83293 тохиолдол бүртгэгдсэнээс 78394 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 265 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.  


Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1860 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1769 нь эмнэлгээс гарсан бол 91 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.


Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, лхагва гаргийн байдлаар 5220 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 153 хүн ажиглалтаас гарсан байна.


Мөн эх газрын Хятадад даваа гарагт халдварын шинж тэмдэггүй найман шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 111 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 63 нь зөөвөрлөгдөн иржээ.


Энэ сарын 17-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1120, Макаод 45, Тайваньд 445 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1071, Макаод 45, Тайваньд 434 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ