Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-19 12:05:30

МЕХИКО. /The Guardian/. Мексикт пүрэв гарагт коронавирусний халдварын 5662 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 165455-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Мексикт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд тухайн өдөрт нас барсан хүний тоо 667-гоор нэмэгдэж, 19747 болжээ.


Манай улсад халдвар авсан хүний бодит тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж болзошгүй гэж тус улсын Засгийн газар мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ