Цагаан идээний үнэ буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-20 10:08:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүү цагаан идээ элбэгшиж үнэ буурч байна. 


Тус аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “Шинэ-Алтай” захад сүү нэг литр нь 2500, тараг 3500, аарц 6000, ааруул чихэргүй нь 15000-18000, чихэртэй 18000-20000, зөөхий 12000, шар тос 22000 төгрөгийн үнэтэй байна. 

Уг үнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 1000-4500 төгрөгөөр буурчээ. Одоогоор манай аймгийн малчид зөвхөн сүү л нийлүүлж байна, бусад сүүн бүтээгдэхүүнийг Архангай, Завхан, Увс аймгийн малчид нийлүүлдэг. Зуншлага муу байгаа учир мал тарга тэвээрэг аваагүй, өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид саалиа хожуу хийсэн. Үүнтэй холбоотойгоор цагаан идээ үнэтэй гарсан, одооноос л багахан буурч байна" хэмээн “Шинэ-Алтай” захын цагаан идээний тасгийн худалдагч Д.Одгэрэл танилцуулсан юм. 


Холбоотой мэдээ