Хүүхэд харах үйлчилгээ эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 10:28:02

Говь-Алтай аймагт хүүхэд харагч нарыг бэлтгэх 5 сургагч багш бэлтгэгдэж тэд 2 удаагийн сургалтаар 46 иргэнийг сургаж бэлтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 4 байранд 11 хүүхэд харагч үйлчилгээгээ явуулж байна. Хөдөө сумдаас Хөхморьт сумд 2, Жаргаланд 1, Дэлгэрт 2, Цогтод 1, Чандманьд 1, Алтай сум дахь хилийн цэргийн заставт 4 аймгийн дүнгээр нийт 22 хүн 109 хүүхдийг харж байна. Аймгийн төвд нэг хүүхдийн хувьсах зардал 78844 төгрөг, сумдад 96844 төгрөг нэг хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг байгаа гэнэ.

Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжсэнээр сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хамруулж хараа хяналтыг сайжруулах, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ажил эрхлэх боломж олгож байгаа сайн талтай байгаа ажээ.

                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ