Булган аймагт 652 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-23 13:35:16

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймгийн сонгуулийн хэсгийн хорооны зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

Тус аймагт энэ удаагийн сонгуульд 652 сонгогч зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан байна. Тэшиг суманд 113 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгч байгаа аж.

Холбоотой мэдээ