Баян-Өлгийд санал авах ажиллагаа ямар нэгэн саадгүй цагтаа эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-24 09:27:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт эхэллээ.

"Тус аймагт нийтдээ 96 хэсгийн хороонд 65258 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн. Санал авах ажиллагаа цагтаа эхэлж, сумдаас мэдээ авсан. Бүх хэсгийн хороодын санал авах тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байна" гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат хэллээ.   

Баян-Өлгий аймаг нь гурван мандаттай. Үүнд МАН-аас Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир, АН-аас Д.Мурат, Б.Бейсен, Р.Гажайв, МАХН-аас Б.Айбек, Т.Ауез, З.Батырбек, ШИНЭ эвслээс М.Төлеген, П.Нямхүү, Х.Ганибат, Хөгжлийн хөтөлбөр намаас Г.Баянмөнх, Зон олны намаас Б.Бямбагэрэл, бие даагч К.Ханагат нарын 15 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

Холбоотой мэдээ