Дундговь аймагт сонгуулийн ирц 23,7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-24 16:45:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт 12 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 23,7 хувьтай байна. Нийт 9663 иргэн саналаа өгсний 462 нь зөөврийн хайрцгаар саналаа өгчээ.

Тус тойрогт Дундговь аймгийн 30369, Говьсүмбэр аймгийн 10455 нийт 40824 сонгогч саналаа өгөх ба санал хураах 55 хэсгийн хороо ажиллаж байна.

Хэсгийн хороодод шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг 1.5 метрийн зайтай зогсоож, гарыг нь ариутган, халууныг хэмжиж, нэг удаагийн бээлий өмсгөн ариутгал, халдваргүйтгэлийн дүрмийг чанд баримтлан ажиллаж байна.

Санал хураалт хууль, журмын дагуу хэвийн үргэлжилж байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдэгдлээ.

Холбоотой мэдээ