Хэнтий аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураалт 57.68 хувьтай байна

Орон нутагт | Хэнтий
sarantsetseg@montsame.mn
2020-06-24 18:09:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар 28662 сонгогч буюу нийт сонгогчдын 57.68 хувь нь саналаа өгөөд байна.

Одоогийн байдлаар Жаргалтхаан сум 77 хувь, Баян-Овоо сум 69.9 хувьтайгаар хамгийн өндөр ирцтэй байгаа бол Бор-Өндөр сум 47.7, Хэрлэн сум 49 хувьтайгаар хамгийн бага ирцтэй байна. Техникийн саатал гараад байсан Батширээт сумын 22, Баянмөнх сумын 28, Бор-Өндөр сумын 87 дугаар хэсгийн хороодын техник хэрэгслийн саатлыг арилгаж, санал хураалт хэвийн явж байна. Харин Дадал сумын 48 дугаар хэсэгт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цахилгааны гэмтэл гарсны улмаас бүртгэлийн ажил гар ажиллагаанд шилжжээ.

Холбоотой мэдээ