УИХ-ын ээлжит сонгууль сонгогчдын 73.64 хувийн ирцтэй өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-25 01:35:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3969 иргэний нэрсийн жагсаалт бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 буюу 73.64 хувийн ирцтэй оролцсон талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв.


Тодруулбал, нийслэлд 896 378 сонгогч бүртгэгдсэний 657 мянга 159 буюу 73.31 хувь нь оролцсон бол орон нутгийн 1 сая 107 мянга 591 сонгогчийн 818 мянга 516 нь буюу 73.90 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ, "Бороо, мөндөр их хэмжээгээр орж байгаагаас үүдэн зарим гол үерлэсэн тул сонгуулийн дүн дамжуулахаар гарсан тээврийн хэрэгслүүд гол гаталж чадахгүй хүндрэл гарсан. Одоогоор санал авах 2070 хэсгийн байрнаас 2035 нь дүн мэдээгээ ирүүллээ. Үлдсэн 35 байрны мэдээ дээрх шалтгааны улмаас хүлээгдэж байна. Зарим хэсгийн хороод сүлжээтэй газраас 100 гаруй км-ийн зайтай учраас гол ус гатлах бэрхшээл тулгардаг. Онцгой байдлын байгууллагаас хүнд даацын автомашин гаргаж өнөө шөнөдөө дүн мэдээ авахад дэмжиж ажиллаж байна" хэмээв. 



Одоогоор 29 тойргоос 15-ынх нь дүн мэдээ 100 хувь гарсан, 14 тойргийнх 80-90 хувьтай гарч байгааг нэмж танилцуулав. Үлдсэн тойргуудаас 3-4 хэсгийнх нь мэдээ нь саатаад байгаа аж. Хуульд заасны дагуу сум, дүүргийн хяналтын тооллого 1000 гаруй хэсэгт эхлээд буйг тэрбээр мэдээлэлдээ тэмдэглэсэн. Үүний дүн өглөө гарахаар мэдээлнэ гэлээ. 


Тойргуудын ирцийн мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна. 


 Тойрог

Хэсгийн хорооны тоо

Зөөврийн хайрцагаар санал өгсөн  

Сонгогчийн тоо

 

 Санал өгсөн

 

 Ирц 17.00 цаг

(хувиар)

1.Архангай

105

870

 61227

45469

74.26

2.Баян-Өлгий

96

695

 59594

49993

83.89

3.Баянхонгор

105

1011

 56610

45318

80.5

4. Булган

68

612

 40896

29499

72.13

5.Говь-Алтай

87

865

 37474

28376

75.72

6.Дундговь, Говьсүмбэр

55

462

40860

28066

68.69

7.Дорнод

72

422

52236

36106

69.12

8.Дорноговь

59

379

 44674

31479

70.46

9.Завхан

111

930

 47397

37823

79.80

10.Өвөрхангай

106

1486

 74420

53286

71.60

11.Өмнөговь

61 

752

 44914

32098

71.47

12.Сүхбаатар

64

805

 40778

33052

81.5

13.Сэлэнгэ

56

507

 70420

49097

69.72

14.Төв

96

824

 61765

43827

70.96

15.Увс

92

724

 52178

43703

83.76

16.Ховд

91

1126

 54343

42910

78.96

17.Хөвсгөл

129

2095

 86124

62506

72.58

18.Хэнтий

89

582

 49656

35099

70.68

19.Дархан-Уул

39

347

 65195

45118

69.20

20.Орхон

38

353

 66830

45691

68.37

21.Багахангай, Багануур, Налайх

26

369

 44617

32016

71.76

22.Баянзүрх

47

197

 110069

80697

73.31

23.Баянзүрх

53

381

 112148

78045

69.59

24.Сүхбаатар

42

392

 87043

64289

73.89

25.Чингэлтэй

44

586

 96838

69133

71.39

26.Баянгол

77

422

 135169

103789

76.78

27.Сонгинохайрхан

43

446

 84640

58233

68.80

28.Сонгинохайрхан

59

764

 111107

881923

73.73

29.Хан-Уул

60

552

 114747

89034

77.59

Холбоотой мэдээ