“Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл - 2020” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-01 16:57:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран  “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл - 2020” аяныг эхлүүллээ.

Орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөнд хяналт тавьж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилготой тус аяныг орон даяар 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлж, замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан манай аймагт дээрх аяныг 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг баруун аймгуудтай холбосон хатуу хучилттай авто замд хурд хэмжигчийг тогтмол ажиллуулж, зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цахим сургалтад олон нийтийг хамруулна. Мөн Албан журмын даатгагчдын холбооноос хамтран ажиллаж, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг явуулах аж.

Холбоотой мэдээ