УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-12 10:10:11

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 17 асуудал хэлэлцэх болжээ. 

Чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Чуулганы хуралдаан 09.00 цагаас эхлэхээр товлосон ч одоогоор эхлээгүй байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ