Галын улмаас хоёр хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-09 15:04:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэр шатаж, хоёр хүн нас баржээ. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т/ иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 07.07-ны өдрийн 07:23 цагт аймгийн ОБГ-т бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 07:52 цагт очиж, 3 минут ажиллаж унтраасан байна. 

Уг гал түймэрт иргэн Т /42 настай, эрэгтэй/ өртөж түлэгдсэн тул аймгийн ЯТТ-д, О /47 настай, эмэгтэй/, Т /15 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ. 
Мөн өдөр өөр хоёр суманд гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас багийн “Шар чонж” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км, аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т/ тус сумын харьяат малчин Ц-ийн 4 ханатай гэр 07.07-ны өдрийн 14:00 цагт шатсан байна. Мөн Баянцагаан сумын Баянбулаг багийн 3 дугаар гудамжинд иргэн А-ийн 4 ханатай гэр 07.07-ны өдрийн 17:00 цагт шатсан мэдээлэл бүртгэгджээ.
Холбоотой мэдээ