Эко ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхим ажиллаж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-08 16:25:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын 5000 гаруй өрхийн 70-80 хувь нь гэр хороололд амьдарч нүхэн жорлон ашигладаг нь хөрсний бохирдол үүсгэх, цаашлаад Хэрлэн голын экологийн асуудлыг хурцаар хөндөх асуудал болсоор удлаа.

Тиймээс Хэрлэн сумын ЗДТГ, Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр II хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр сумын ЗДТГ-т "Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхим" байгуулан ажиллуулж байна.

Иргэд та бүхэн энэхүү танхимаас гэр хорооллын хөрсний бохирдол хэрхэн явагддаг талаар болон үүнээс сэргийлэх ариун цэврийн байгууламжийн эко шинэ шийдлүүдтэй танилцаж, хэрхэн ашиглах болон суурилуулах талаар сургалт мэдээлэл авах боломжтой юм.

Холбоотой мэдээ