Иргэдийг тарваган тахлын вакцинд хамруулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-08 17:42:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

Учир нь Өвөрхангай аймгийн Тарагт, Нарийнтээл, Хайрхандулаан, Сант зэрэг сум тарваган тахлын голомттой бөгөөд жил бүрийн хяналтын шинжилгээгээр тарваган тахал өвчний үүсгэгч илэрдэг аж.

Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 2-ны өдөр аймгийн төв захаар үйлчлүүлж буй иргэд мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын байгууллагын нийт 102 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулжээ.

Холбоотой мэдээ