Хугацааны цол, цагдаагийн албаны төлөө медалиар алба хаагчид шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-10 22:54:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хугацааны цол, цагдаагийн албаны төлөө медалиар шагнууллаа.


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар шагнасныг долоодугаар сарын 10-ны өдөр гардууллаа. 

Тухайлбал, “Цагдаагийн алдар” тэмдгээр эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Давааням, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Гүррагчаа, “Хүндэт жуух”-аар эрүүлжүүлэх саатуулах байрны дарга эмч, цагдаагийн хошууч Д.Батдэлгэр, Цогт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч. Базаррагчаа нарыг шагналаа.

Харин “Цагдаагийн албаны төлөө” II III медалиар ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Барсбаатар, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Батмагнай, эрүүлжүүлэх саатуулах байрны дарга эмч, цагдаагийн хошууч Д.Батдэлгэр, бичээч цагдаагийн ахлах ахлагч Г.Баярсайхан, жижүүрийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярцогт, Шарга сум дахь хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Мөнхжаргал, Алтай сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Л.Сумьяа, жижүүрийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ц.Хадбаатар, Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар нар ийнхүү шагнуулж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Холбоотой мэдээ